Ai Global-ын сургалтын талаарх сэтгэгдэл
Сайн байна уу? AI Global-ын байгууллагын сургалтад хамрагдлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Сургалтаар сурсан зүйлүүд нь зүйрлэж хэлбэл загас биш, загас барих аргыг нь зааж өгсөн өгөөжтэй, үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэж байна. Сургалтын явцад олон олон AI agent, AI автоматжуулалтуудыг хэрэгжүүлэн ажлын бүтээмжээ дээшлүүлэх боломжтой болсон. Баярлалаа. Танай хамт олонд цаашид Монгол Улсын AI-н салбарт оруулж буй хувь нэмэрт нь амжилт хүсье. Монгол Улс оюун ухаанаар, AI-аар дэлхийд гарах болтугай.
Сайн байна уу? Бридж Корпорацын саналыг хүлээн авч AI сургалтыг амжилттай орж, ажилтнуудыг маань идэвхтэй хамруулсан багшдаа баярлалаа. Энэ богино хугацаанд ажилтнууд маань маш их зүйлийг сурч, үр дүнтэй байсан нь төгсгөлийн тайлангаас харагдаж байна. Манай компани бүх салбарт ажлаа автоматжуулж чадсан бөгөөд мөн AI бодлоготой болсон зэрэг олон ажлыг амжуулж чадсандаа баяртай байна.
Сайн байна уу? Ai Global-ын сургалтад сууснаар Facebook-ээр явдаг AD-уудын учрыг ойлгосноос гадна Claude-ын доторх цэсүүдийг ойлгодог болж, агент угсрах болон бусад AI-н учрыг ойлгодог болсон. Дизайн, кино хийдэг өөр төрлийн AI ашиглах сонирхол, хүсэл эрмэлзэл нэмэгдлээ. Цаашид хөгжүүлээд явах нь миний өөртөө итгэх итгэлд нөлөөлж, бусдаас нэг алхам урд байгаа юм шиг санагдуулж байна. Гол нь багш нарынхаа заасан зүйлийг хөгжүүлээд, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой болж байх шиг байна. Та бүхэнд маш их баярлалаа.
AI сургалтаар байнга давтагддаг нэмэлт 1–2 ажлаа хөнгөвчиллөө. Промптоо маш сайн өгөхөд л миний хүсэл биеллээ. Цаашид дашбоардаа үргэлжлүүлэн хөгжүүлж, Telegram-аар мессеж ирэхэд сошиал хуудсанд пост орж байхаар байнга ашиглана.















